Бээжин Тайванийн салан тусгаарлах үзлийг дэмжигчдийн хар жагсаалт гаргахаар бэлдэж байна

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хятадын эрх баригчид “тусгаар тогтносон Тайвань” санааг дэмжигчдийн хар жагсаалтыг гаргахаар төлөвлөж байна. “South China Morning Post” сонинд эх сурвалжуудын мэдээллээс иш татан бичсэнээр, Тайбэй, Вашингтон хоорондын харилцаа холбоо улам гүнзгийрч байгаатай холбогдуулан ийм алхам хийх гэж байгаа аж.   “Жагсаалтыг АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийг тангаргаа өргөсний дараа нийтэлж магадгүй” гэж Бээжинд байрладаг засгийн газрын судалгааны төвд Тайванийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн хэлснийг тус сонин иш татсан байна. Жагсаалтад Тайванийн тусгаар тогтнолыг нээлттэй дэмжиж, энэ үзэл санааг сурталчилсан, салан тусгаарлагчдыг санхүүжүүлдэг хэн боловч багтана гэж тэрбээр хэлжээ. Эх сурвалжийн хэлснээр, хоригийн жагсаалтад цөөн тооны хүмүүсийг оруулах аж. “Бизнесийн үйл ажиллагаа, Тайванийн … Continue reading Бээжин Тайванийн салан тусгаарлах үзлийг дэмжигчдийн хар жагсаалт гаргахаар бэлдэж байна